Үндсэн түүхий эд болох кофе нь дээд зэргийн чанар, гайхам анхилуун үнэр, амттай Арабика сортын шошноос гаргаж авсан авсан бөгөөд бусад сортыг бодвол харьцангуй бага кофейн агуулсан. Энэхүү кофе нь зөөлөн чихэрлэг амтнаас гадна сүү ихтэйгээрээ монгол хүний онцлогт тохирсон амт чанартай бүтээгдэхүүн юм.