SIMPLY шар буурцагийн тосны чанарыг Монголын мастер тогооч нар санал нэгтэй магтаж сайшаалаа
16 6-р сар 2020
2013 оны 11-р сарын 1-3нд МИШЭЭЛ ГРУПП, Монголын мастер тогооч нарын холбооноос хамтран зохион байгуулсан “МОНГОЛ ТУУРГАТНЫ АВАРГА ТОГООЧ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” болон “UB FOOD AND BEVERAGE EXPO-2013” үзэсгэлэнд ивээн тэтгэгчээр оролцов.
11.02-нд 3м-ийн диаметр бүхий хайруулын тавагт 3000 хүнд хүрэлцэхүйц 4000ш өндөг, 40л SIMPLY шар буурцагийн тосоор омлет шарж хүрэлцэн ирсэн үзэгчдэд амтлуулав.
Тэмцээнд оролцсон 212 гаруй тогооч бүр SIMPLY тосоор бүх төрлийн хоол, зууш бэлтгэн оролцлоо. Тогооч бүр бүтээгдэхүүний чанар, ашиг тусыг санал нэгтэй сайшааж байлаа.
Уг үзэсгэлэнг өдөр бүр 2000-3000 хүн, 11.01-11.03-ний хооронд 8000-9000 орчим хэрэглэгч үзэж сонирхсон байна. Үзэсгэлэнгийн үеэр нийт хүмүүсийн 80 гаруй хувь манай бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй болж, урамшуулалт бэлэгтэй худалдаанд талархалтай хандаж, дараа дараагын худалдан авалт хийх сонирхолтой байлаа.