MAKING THE BAND-4
16 6-р сар 2020
“MN-25” дугаар суваг телевизээс дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Making The Band-4” шоуг Big Big, Butter toffees бүтээгдэхүүнээр ивээн тэтгэж оролцож байна. Уг шоу нь Монголын рок попын ертөнцөд шинэ залуу хамтлаг, дуучдыг төрүүлэх зорилготой. Авьяаслаг залуусын хүсэл мөрөөдлийн гүүр болж, урлагийн ертөнцөд хөл тавих замыг нь дөтөлж өгдөг тус шоунаас “Аnemone”, “Ехtасу”, “Мiхх” зэрэг хуүхэд залуусын хайртай хамтлаг төрөн гарч, уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Тус шоуны эхний шалгаруулалтад 18-22 насны 640 гаруй охид залуусд авьяас чадвараа сорьсноос хоёрдугаар шатанд 150 нь тунаж үлдэж шигшсээр 5 гишүүнтэйгээр “CODE-26” хамтлаг болж танай гэрийн хойморт орой бүр зочлож байгаа билээ. Охид маань өөрсдийн авьяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлан эхний уран бүтээлээ үзэгч олондоо өргөн барьлаа. Ингээд шинэ уран бүтээлийг шимтэн сонсч таалан болгоно уу.
Энэхүү нэвтрүүлэг нь Өвөр Монголын “Одон” телевизээр цацагдахаараа онцлогтой ажээ.