TO BE OR NOT TO BE Орших уу эс орших уу театрчилсан реалити шоу
16 6-р сар 2020
“БОСА Импекс” ХХК нь орчин үеийн залуусын хүсэл сонирхол, авьяас билгийг дэмжих зорилгоор YESTE брэндээр “TO BE, OR NOT TO BE-2013” театрчилсан реалити шоуг ивээн тэтгэн оролцож байна.Монголд драмын урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан өнгөрсөн жилийн реалити шоуг үзэгч та бүхэн санаж байгаа биз ээ. “TO BE, OR NOT TO BE” / Орших уу, эс орших уу? / театрчилсан реалити шоу нь драмын урлагт хүчээ сорих сонирхолтой, ирээдүйн авъяаслаг жүжигчид, шинэ дүр төрхийг төрүүлэх, тэдний авъяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, мөн телевизийн дэлгэцээр дамжуулан үзэгч олонд театрын урлагийн гайхамшгийг мэдрүүлэх, театрын амьдралын талаар дэлгэрэнгүй мэдлэгийг өгөх зорилготой. Өнгөрсөн жилийн шоунд 400 гаруй авьяаслаг залуус сар гаруйн хугацаанд үзэгчдийг дэлгэцнээс холдуулж төвдөөгүй. Уйлуулж уярааж, догдлуулж, бачимдуулсан оролцогчдын бахдам жүжигчлэлтээс маргааш юу үзүүлэх бол хэмээсэн бачим хүлээлтийг үзэгчид өөр хоорондоо үүсгэчихнэ.Эн тэнцүү авьяаслаг оролцогчидтой авьяас билэгээ сорихоор реалити шоуг зорин ирэгсэд улам олширсоор байна. Тэр ч утгаараа энэ жилийн шоунд оролцохоор бүртгүүлсэн 600 гаруй оролцогчид эхний шалгаруулалтаа амжилттай давж дараагийн шатандаа оролцохоор тус тусдаа бэлтгэлээ базааж байна. Аливаа ажил өнгөрснөөсөө үлгэр аван ахидаг ёсоор энэ жилийн оролцогчид дунд авьяаслаг адтай залуус олон байлаа. Ингээд үзэгч та бүхэн “ТO BE OR NOT TO BE – 2013” театрчилсан шоу нэвтрүүлгээ UBS, UBS GLOBAL телевизээр хүлээн авч үзэнгээ, YESTE КАПУЧИНОГОО УУЖ АЛЖААЛАА ТАЙЛААР