BATA БРЭНД
23 10-р сар 2017
BATA брэнд нь 1894 онд Бүгд Найрамдах Чех улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй улсад 4900 BATA нэрийн дэлгүүр, 100 000 гаруй франчайзингтайгаар үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэн ажиллаж байна. 2017 оноос BATA брэнд нь албан ёсны франчайзинг эрхтэйгээр Монгол улсад нээгдэж байна.
BATA брэнд нь ЗАГВАРЛАГ, БИЕД ЭВТЭЙХЭН ТУХТАЙ байх гэсэн үндсэн зарчмыг баримтлан ажилладаг бөгөөд чадварлаг туршлагатай боловсон хүчин, шинэ технологи, чанартай материал, шинэлэг загварыг хэрэглэгчдэд санал болгож чаддагаараа хэрэглэгчдийн таашаалд нийцэж, амжилттай ажиллаж байна. Bata брэндийн үүсгэн байгуулагч ТОМАС БАТА-ын үндсэн зарчим "Бидний үйлчлүүлэгч бол бидний багш" гэсэн уриатайгаар бүх техник технологийн шийдэл, загварын чиг хандлагыг тодорхойлж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна.
Дэлхий даяар өдөрт 1,000,000 хос гутал борлуулдаг нь дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн нэг болж чадсаны нотолгоо юм.
BATA нь гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан буюу орчин үеийн залуучуудын NORTH STAR, спортын POWER, уулын WEINBRENNER, бүсгүйчүүдийн MARIE CLAIRE, хүүхдийн Mini B гэх мэт өргөн сонголттой байдаг нь бидний давуу тал юм.