Харилцагчдын өдөрлөг зохион байгуулаа.
16 6-р сар 2020
“БОСА Импекс” ХХК-ийг хэрэглэгчидтэй холбох гүүр болж ажилладаг борлуулалтын сувгийн нийт харилцагч нарыг 2012 оны 11 сарын 6- нд Чингис зочид буудлын “ТЭМҮҮЖИН” ресторанд хүлээн авч, компанийн үйл ажиллагааны талаар танилцуулан импортын бүтээгдэхүүний show room-ээр зочлон, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж нэгэн өдрийг үр дүнтэй, сайхан өнгөрүүллээ.
Харилцагчдынхаа шинэ санаа, санал, гомдлыг сонссоноор биднээс хэрэглэгч хүртэлх борлуулалтын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, байгууллага харилцагч хоорондын уялдаа холбоог сайжруулах нөхцөл бүрдэж байгаа юм.
Харилцагчдын өдөрлөгөөр “БОСА Импекс”ХХК-ийн 2012оны “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ” нарыг тодруулсан билээ.
Сүлжээ дэлгүүрийн шилдгүүд
1. Номин Тав трейд ХХК
2. “Макс Импекс”
3. “Боса ХХК”
Хүнсний дэлгүүрийн шилдгүүд
1. Маргад дэлгүүр
2. Хангай сервис дэлгүүр
3. Миний ДӨТ 316 дэлгүүр
4. Баянзүрх захын– 32-р павилан
5. Цагаан бөөний төв / Төмөр замын “Богд ар” хороолол/
Гэрээт борлуулагчдын шилдгүүд
1. Болдсайхан
2. Тэрбиш
3. Мөнхзаяа
“БОСА Импекс” ХХК-ийг хэрэглэгч нарт ойртуулж, бидний гүүр болж хамтран ажилладаг харилцагч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.