• НУУЦЛАГ ТӨГС АМТ- NUA

    Хэзээ ч үл давтагдах төгс амт

  • ХАМГИЙН ЗУГААТАЙ МӨЧ

    Төрөл бүрийн резинэн чихэр

  • ҮНЭЭНИЙ ЦЭВЭР СҮҮ

    Дэлхийн стандартад нийцүүлэн үйлдвэрлэсэн.

  • Сэтгэлд дотно зөөлөн амт

    Үе Үе-тэй хамт өдөр бүр сайхан

  • Эрүүл зүрхний төлөө

    Цэвэр шар буурцагийн тос

  • Хүн бүрийн хайрын амт Bon O Bon

    Самрын крем, амтат өрмөнцөрийг шоколадаар бүрсэн амттан

  • Салахын аргагүй амт

    Сүүтэй, шоколадтай, кофетэй, гаатай, интоортой

  • Өргөн хэрэглээний-Хүнсний бүтээгдэхүүн

    Таны гэр бүлийн эрүүл баталгаат хүнс

Мэндчилгээ

Бид та бүхний таашаалд бүрэн нийцсэн, чанартай, олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн,
найрсаг, түргэн шуурхай үйлчилгээг хүргэхийг хичээн хамтран ажиллахдаа туйлын баяртай байна.

БОСА ИМПЕКС ХХК-ний цахим хуудсанд саатан зочилсон эрхэм таны энэ өдрийн амгаланг айлтгаж мэндчилье. Та манай цахим хуудсанд зочилсноор бидний үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой юм.

БОСА ИМПЕКС ХХК нь дээд зэргийн чанартай хүнсний бүтээгдэхүүн импортлогч, борлуулагч Монголын тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд гадаад, дотоод худалдаа, үйлчилгээний чиглэлээр эрчимтэй, өргөн цар хүрээтэй ажиллаж байна.

Бид Аргентин, Турк, Сингапур, Малайз, Энэтхэг, Орос, Польш, Испани, Солонгос, Шриланк, Вьетнам, Болгар, Тайланд зэрэг 40 гаруй улс орноос амт чанартай хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг импортлон зах зээлд нийлүүлж байна.

Манай борлуулагчид, худалдааны төлөөлөгчид арвин их туршлагатай, цогц үйлчилгээ үзүүлдэгийн дотор, ялангуяа бараа бүтээгдэхүүнийг өөриймсөг сэтгэлээр, цаг алдалгүй хүргэж үйлчилдэг бөгөөд хүн бүрт анхаарал хандуулж ажилладагтаа сэтгэл өндөр байдаг.
Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүнүүдийг бид цаг алдалгүй зах зээлд нийлүүлхийг эрмэлзэн ажиллаж ирсэн. Хурдан шуурхай, найрсаг манай хамт олон та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

Та бүхэнд аз жаргал, амжилт бүтээлийг хүсэе.


Гүнээ хүндэтгэсэн,
Захирал
Б.Ангараг
















Бидний тухай

Хэрэглэгчдийн сэтгэл ханамж бол бидний эрхэмлэх зүйл бөгөөд боломжийн үнэтэй,
өндөр чанарын бараа бүтээгдэхүүнээр хангах явдал бидний зорилго юм.

БОСА ИМПЕКС ХХК нь БОСА ХОЛДИНГ-ийн охин компани болж импортын үйл ажиллагааг бие даан хөгжүүлэх, улмаар Монгол Улсын хэмжээнд тэргүүлэх импортлогч компани болох зорилготойгоор 2003 онд байгуулагдсан.
Өнөөдөр БОСА ИМПЕКС нь дээд зэргийн чанартай хүнсний бүтээгдэхүүн импортлогч, борлуулагч Монголын тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд манай компани нь чихэр, амттаны төрлийн бүтээгдэхүүнүүд, ундаа жүүс, нөөшилсөн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай тос, улаан буудайн гурил, дээд сортын элсэн чихэр, цагаан будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг импортлон зах зээлд нийлүүлдэг.

Бид Аргентин, Турк, Сингапур, Малайз, Энэтхэг, Орос, Польш, Испани, Солонгос, Шриланк, Вьетнам, Болгар, Тайланд зэрэг улс орнуудаас дэлхийд танигдсан, нэр хүндтэй компаниудын албан ёсны борлуулагчаар ажилладаг бөгөөд манай бүтээгдэхүүнүүдийн дотроос “YE YE” кофе,“Butter Toffees” ирис, “Mr. Pops”, “Big Big” иштэй чихэр, шоколадтай зөөлөн чихэр “Bon o Bon” ба “Cloud9”, шоколодаар бүрсэн ” Nips” самар, шар буурцагийн тос “Simply”, “Bebeto” резин чихэр зэрэг нь хэрэглэгчдэд танигдсан бөгөөд хэрэглэх дуртай бүтээгдэхүүн болж чадсан юм.
Өнгөрсөн хугацаанд бидний нөр их хөдөлмөрийн үр дүнд олж авсан туршлага нь манай гадаад түншүүдийн брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нутагшуулж, гаршихад маань чухал нөлөө үзүүлсэн билээ. Бид боломжийн үнээр, зах зээлийг тогтмол хангах үүднээс бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу хүргэж өгөх, бөөний болон жижиглэн худалдаалах төвүүд, гэрээт борлуулагчдаар дамжуулан түгээхээс гадна импортын бүх бараануудыг агуулахын үнээр борлуулдаг Агуулах Худалдааны Төв болон Бөөний төвүүдийг нээн ажиллуулж байна.
Зах зээлийн харилцааны өнөө үед хэрэглэгч, харилцагчид нь бидний бизнесийн амжилт, ололтын хамгийн чухал түлхүүр болох учир Та бүхэнтэй цаг ямагт хамт байж, харилцагчдын сэтгэл ханамжийг эрхэмлэн, тэдний асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхэд бид ямагт анхаарч ажилладаг.
Манай компани гол эрхэмлэх зүйл болох нэгдмэл байдал, хэрэглэгчид ба зах зээлд тулгуурлах зарчим, багаар ажиллах, хүн бүрийг хүндэтгэх, ширүүн өрсөлдөөнийг тэвчих чадвар, төгс ажиллах эрмэлзлэл зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог.
Цаашид бид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг импортлох, нэр төрлийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.


БИД ТАНЫ ХАМГИЙН САЙН ТҮНШ



БҮТЭЭГДЭХҮҮН

Дэлхийд таашаагдсан амт

Bebeto

Турк улсад үйлдвэрлэгдсэн Bebeto резин чихэр нь аливаа өнгө оруулагч химийн бодис агуулаагүй бөгөөд жинхэнэ жимсний амтыг танд мэдрүүлнэ.

Bon O Bon

Аргентин улсад үйлдвэрлэгдсэн BON O BON шоколадан чихэр нь дотроо самрын кремтэй, гадна талаараа амтат өрмөнцөр, 5 төрлийн шоколадан бүрмэлтэй.

Butter toffees

Аргентин улсад үйлдвэрлэгдсэн Butter Toffees ирисэн чихэр нь хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн юм.

Vobro

Польш улсад үйлдвэрлэгдсэн Vobro брэндийн олон нэр төрлийн шоколадны цуглуулгаас сонголтоо хийж хайртай дотны хүмүүсдээ бэлэглээрэй.

Орос чихэр

Орос улсын Сладуница брэндийн 50 гаруй нэр төрлийн давтагдашгүй амттай чихрүүдийг таньд санал болгож байна.

Үе Үе кофе

ҮеҮе кофе нь Сингапур улсад үйлдвэрлэгдсэн дээд зэргийн чанар, гайхам анхилам үнэр, амттай Арабика сортын кофены үрээр хийгдсэн.

Yeste Capuchino

Сингапур улсад үйлдвэрлэгдсэн Үeste каппучино нь Европ кофены амтыг мэдрүүлэх болно. Сэтгэл татам тансаг амт Yeste каппучино

Танай цай

Цайны эх орон Шриланк улсад үйлдвэрлэгдсэн энэхүү цай нь 40 гаруй жилийн өмнөөс Европчуудын өдөр тутмын хэрэглээ болж чадсан өндөр чанартай бүтээгдэхүүн юм.

Цагаан будаа

Энэтхэгийн хагас боловсруулсан бөөрөнхий цагаан будаа нь ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ба цавуулаг багатай тул эрүүл мэндэд тустай.

Элсэн чихэр

Дээд сортын Тайландын бүтээгдэхүүн

Simply

Вьетнам улсад үйлдвэрлэгдсэн уг бүтээгдэхүүн нь Омега 3,6,9 агуулсан бөгөөд зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Вьетнамын эмч нарын холбооноос сайшаагдсан цэвэр шар буурцагийн тос

Жимстэй сүү

Сүү болон жимсний төгс амт хослуулсан, амин дэм, витаминаар баялаг тул эрүүл мэнд гоо сайханд эерэгээр нөлөөлнө.

MONMILK сүү

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор дэлхийн стандартад нийцүүлэн үйлдвэрлэсэн 100% үнээний цэвэр сүү

ТЭРЭЛЖ байгалийн эрдэст ус

Хан-хэнтий нурууны Горхи-Тэрэлжийн сав газрын гүний эх ундрагаас савласан байгалийн эрдэст ус

NIPS үрэл

Хамгийн амттай, хамгийн зугаатай, солонгын өнгөт үрэл

GLOUD 9

Малайз улсад үйлдвэрлэгдсэн самартай, карамельтай шоколад

Cream O

Тайланд улсад үйлдвэрлэгдсэн амтат хавчуургатай жигнэмэг. Үргэлж Cream-O – той хамт

Jack'n Jill chips

Малайз улсад үйлдвэрлэгдсэн чипс

Dena Aloe

A,B1, B2, B12, C, E амин дэмийг агуулсан тул таныг аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, гоо сайхнаа хадгалахад туслана.

Нөөшилсөн бүтээгдэхүүн

Болгар улсын BULFOODS компаний нөөшилсөн бүтээгдэхүүнүүдээс Болгар жимсний амтыг мэдрээрэй.

Испани дарс

Дарсны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Испани улсын шинээр танилцуулсан улаан дарс.

OPERA PRIMA 11 дарс

Испани улсад үйлдвэрлэгсэн 4 төрлийн дарсны өвөрмөц сайхан амт, үнэр нь таныг тайвшруулж, амар амгалан мэдрэмжийг таньд бэлэглэнэ.

Torley оргилуун дарс

Таны баярын ширээг чимэх Унгар улсад үйлдвэрлэгдсэн 6 төрлийн оргилуун дарс.

Minion зайрмаг

Өхөөрдөм хөөрхөн минионуудтай хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.







ВИДЕО САН

Таны амьдралын аз жаргалтай хором бүрт өнгө амт нэмнэ

  • Аагим халууныг ICE COOL-тэй


  • Coffler clock & flash mob



  • Coffler block unlimited power


  • Yeste capuchino



  • Шинэ жилийн мэнд хүргэе

  • Хайрын амт Bon O Bon


  • Ye Үe мэдэхгүй Еэ Еэ бөөвөө болов оо

  • Нууц идмээр нууцлаг төгс амт NUA

  • Аяны шорлогийн амтыг Simply-ээс

  • Гэр бүлийн эрүүл мэндийн төлөө Simply-тай

  • Шилдэг тогооч нар Simply-ийг сонгож байна.

  • Сүү, жимсний төгс хослол Chewy fruit

  • Бүх насны хүмүүсийн хамгийн зугаатай мөч

  • Бүх насны хүмүүсийн хамгийн зугаатай мөч

  • Бүх насны хүмүүсийн хамгийн зугаатай мөч

  • Minion зайрмаг худалдаанд гарлаа

  • Minion зайрмаг худалдаанд гарлаа

  • Minion зайрмаг худалдаанд гарлаа

  • Амттай сайхан өнгөлөг Nips

  • Манай гэрийн цай - Танай цай

  • Butter Toffees чөмөгтэй ирис

  • Хүн бүрийн хайрын амт Bon O Bon

  • Ye Үe -тай хамт өдөр бүр сайхан

  • Yеste capuchino таны гал халуун хайрыг илчилнэ

  • Yеste capuchino танд инээд хөөр бэлэглэнэ

  • Yеste capuchino таныг амжилтанд дагуулна

  • Сүү, жимсний төгс хослол Chewy fruit

  • Эрүүл мэндийн бүтээгдэхүүн Cuetara

  • 100% үнээний цэвэр сүү Monmilk

  • 100% үнээний цэвэр сүү Monmilk

  • Харагддаг, санагддаг, амтагддаг Mr Pop's

  • Миний найз Mr Pop's










МЭДЭЭЛЭЛ

ДЭЛХИЙН 20 ГАРУЙ УЛСААС 400 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТОГТМОЛ ИМПОРТОЛЖ, ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД ХАМГИЙН
БОЛОМЖИТ ҮНЭЭР, ТАСАЛДАЛГҮЙГЭЭР ТҮГЭЭЛТИЙН БҮХ СУВГААР НИЙЛҮҮЛЖ БАЙНА.

БОСА ИМПЕКС ХХК 2015 оны шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарлаа


Гааль татварын албанаас Монгол улсын 2015 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг танилцуулж, цом батламж гардууллаа. Энэхүү хүндтэй шагналаар БОСА ИМПЕКС ХХК-ийн хамт олон шалгаран батламж, цомоо гардан авлаа. Монгол улсынхаа хөгжилд дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй БОСА ИМПЕКС ХХК-ийн хамт олондоо бизнесийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.




Холбоо барих

Таныг хүлээн авахдаа баяртай байх болно.